Бүх нийтийн кросс гүйлт 6 дахь жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 20:37:11

Эрүүл иргэн- Идэвхитэй хөдөлгөөн уриан дор зохион байгуулагддаг бүх нийтийн кросс гүйлтийн энэ сарын 2-ны Бямба гарагийн өглөө 07 цагт их жанжин Д. Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэллээ.

Бүх нийтийн кросс гүйлтийг Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил 6 дахь жилдээ үргэлжилж буй нь энэ юм. Долоо хоног бүрийн Бямба гарагт албан байгууллагууд 3, 3-аараа хамтран зохион байгуулж дараагийн байгууллагуудад шилжүүлдэг. Тухайн өдрийн гүйлтийг зохион байгуулж буй байгууллагууд гүйлтэнд оролцогчдыг витаминжуулж, хамгийн идэвхтэй оролцсон байгууллагыг шагнаж урамшуулдаг.

Нээлтийн гүйлтийг Сүхбаатар аймгийн БТСГ, ЭМГ, Өсөх дэлгэрэх ундрах ХХК, Баруун-Урт сумын 1-р цэцэрлэг хамтран зохион байгуулжээ. Гадаа цас орсон, хүйтэн байсан хэдий ч албан байгууллагууд болон энгийн иргэд идэвхтэй оролцсон байна.

Мөн энэ жил нээлтийн гүйлтийг 12 сум тус бүр зэрэг зохион байгуулжээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ