Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтын ажил 40 орчим хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-04 16:34:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс "Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног"-ийг энэ сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн. Дархлаажуулалтад Баян-Өлгий аймгаас гурван мянган хүн хамрагдахаас өнөөдрийн байдлаар 39 хувийн гүйцэтгэлтэй байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

Тус газрын дархлаажуулалтын мэргэжилтэн Т.Бибигүлийн хэлснээр, тархвар судлалын заалтын дагуу цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагууд болон зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиуд зэрэг 17 байгууллагын ажилтан, алба хаагч, малын түүхий эдийн ченжүүд, өвчний голомтод амьдардаг иргэдийг хамруулна. Вакциныг аймгийн төвд Зоонозын өвчин судлалын төв болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд, хөдөөд сумын Эрүүл мэндийн төвүүдэд тарьж байна. Хилийн цэргийн заставын алба хаагчид, зусланд байгаа иргэдийг мэргэжлийн эмч нар маргаашаас газар дээр нь очиж дархлаажуулна.

Харин тарваган тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүсэлтэй хувь хүмүүсийн хувьд харьяа сумын Эрүүл мэндийг төвд хандаж үнэ төлбөргүй вакцин хийлгэх боломжтой гэнэ.

Дархлаажуулалтын ажил энэ сарын 10-ны өдөр өндөрлөнө.     

Холбоотой мэдээ