Цагдаагийн алба хаагч усанд живсэн иргэнийг аврахыг оролдож байгаад амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа И.Эрдэнэшагай усанд живсэн иргэнийг аврах гэж байгаад өөрөө живж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 2-ны өдөр гарчээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, тус сумын иргэн А-гаас “миний эхнэр Ж нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа" гэж дуудлага өгсний дагуу эргүүлийн хоёр цагдаа газар дээр нь шуурхай очжээ. Цагдаагийн алба хаагчид Ховд голын эрэг орчмоор шалгалт хийхэд иргэн Ж голын ус руу орж урсаж байсныг харсан байна. Цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орж иргэнийг барьж авсан боловч усны урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт амиа алджээ.
И.Эрдэнэшагай нь 2012-2013 онд Баян-Өлгий аймгийн
Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа, цагдаа
жолооч, 2013-2014 онд Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч, 2014-2019 онд
Булган сум дахь хэсгийн цагдаа, 2019 оны зургаадугаар сарын 28-наас Нийтийн хэв
журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж байжээ.