“Ажлын зууч” өдөрлөгөөр 18 иргэн байнгын ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-07-02 17:33:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар “Бүтээн байгуулалт-Ажлын байрыг дэмжих жил”, “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил”-ийн ажлын хүрээнд зохион байгуулж буй “Ажлын зууч” өдөрлөгийг долоодугаар сарын 1-ний өдөр Алтай хотноо зохион байгууллаа.

Өдөрлөгийг тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй “Алтайн хүдэр” ХХК, “Ентүм” ХХК, “Дэлгэр констракшн” ХХК, “Макс-Рөүд” ХХК, Мэргэшсэн мэргэжил сургалтын төвтэй хамтран зохиосон юм. Дээрх компаниуд нийт 150 ажлын байрыг нээлттэй зарласан бөгөөд өдөрлөгт 512 иргэн хамрагдсанаас "Алтайн хүдэр" ХХК-д 50, Ентүм ХХК 10, “Дэлгэр констракшн” ХХК 3, "Макс-Рөүд" ХХК 5, нийт 70 иргэн ажил горилж анкет бөглөсөн байна.

Үүнээс “Алтайн хүдэр” ХХК найман иргэнтэй, “Ентүм” ХХК арван иргэнтэй хөдөлмөрийн гэрээг өдөрлөгийн явцад байгуулж байнгын ажлын байртай болгосон юм. Мөн 20 иргэнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр хүнд машин механизмын оператор мэргэжлээр түр сургалтад хамруулан сургалтын дараа “Алтайн хүдэр” ХХК-д ажилд зуучлан оруулахаар гэрээ байгууллаа.


Холбоотой мэдээ