Сэлэнгэ аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-01 11:52:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Ардын хувьсгалын 98 жил, Сэлэнгэ аймгийн 88 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баяр наадмыг 2019 оны 7-р сарын 2-5-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү баяр наадмыг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар мэндчилгээ дэвшүүллээ. 

Монгол түмний Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймгийн 88 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баярын мэндийг танд болон танай гэр бүлд хүргэж, дүүрэн баяртай, түвшин жаргалтай амьдрахыг бэлгэдэн ерөөе.

Цадиг түүхийн үргэлжлэл болсон Сэлэнгэ нутгийн зон олны ажил үйлс нь өөдрөг, хөгжлийн түүчээ хүүхэд, залуучууд нь эрүүл чийрэг байж, урлаг, спорт, оюун ухаанаараа улсдаа төдийгүй тив, дэлхийд алдраа мандуулан эх орон, нутаг усныхаа нэрийг гарган бахархам амжилтыг үзүүлж байгаад бид бүхэн итгэл дүүрэн, сэтгэл хангалуун байна.

Аварга хүчтэн бөхчүүд нь баруун, зүүнээ магнайлж

Аргамаг хурдан хүлгүүд нь шандастай байж  

Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан

Эрийн гурван наадамдаа эвийн түшигтэй сайхан наадаарай.

Холбоотой мэдээ