Жагсаалын дарга нарын анхны дурсамж уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-06-19 17:38:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зургаадугаар сарын 21-нд үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын анхны дурсамж уулзалт болно. Тус уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр мэдээллээ.

Тэрээр "Хугацаат цэргийн алба нь Монгол Улсын иргэний хуулиар хүлээсэн үүрэг төдийгүй эх орноо хамгаалах, эх оронч үзлийг бий болгодгоороо хүндтэй. Хугацаат цэргийн албыг бага дарга, жагсаалын дарга цолтой хаасан иргэд нэгэн өдөр чуулж, дурсамжаа хуваалцах боломжийг олгох үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалт хөтөлбөр ёсоор зургаадугаар сарын 21-ний өдөр 10:30 цагаас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж үндсэн ажиллагаа 11 цагаас СТӨ-д болно. Эрхэм хүндэт үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарыг  энэ  уулзалтад идэвхтэй оролцохыг уриалж байна" гэж мэдээллээ.

                                                                                                                                                                                      Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ