АНУ-ын хөрөнгө оруулалтаар Өлгий, Дэлүүн суманд хүүхдийн цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-05 12:05:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. АНУ-ын хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг болон Дэлүүн сумын төвд тус бүр 150-200 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ.

Уг асуудлаар тус улсын Монгол дахь ЭСЯ-ны Иргэн-Цэргийн дэмжлэгийн багийн төлөөлөгчид саяхан аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзаж ярилцжээ. Мөн цэцэрлэг барих газартай танилцаж, барилгын зураг төсөв боловсруулахад шаардлагатай мэдээллүүдийг авсан байна.

Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр дээрх хүүхдийн цэцэрлэгүүдийн санхүүжилт ирэх наймдугаар сард бүрэн шийдэгдэх бөгөөд есдүгээр сараас барилгын ажил эхлэх ажээ. 

Холбоотой мэдээ