Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчидтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-06-03 16:07:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар хотноо ажиллаж буй БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сард БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ, хоёр улсын хил орчмын шар шорооны шуурга, цөлжилтийг бууруулах асуудлаар тус улсын дарга Ши Жиньпинтэй тухайлан ярилцсан нь богино хугацаанд ажил хэрэг болсон нь энэ юм.

БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дээрх ажлын хүрээнд хоёр орны хамтарсан Төрийн бус байгууллага байгуулж хамтран ажиллах болсон тухайгаа хэллээ.

Мөн төлөөлөгчдийн багт БНХАУ-ын дарга Си Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейны ажлын хэсгийнхэн багтаж ирсэн бөгөөд усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгнө гэдгээ хэлсэн юм.

Холбоотой мэдээ