“Сүүний өдөр”-ийг тэмдэглэх улс орны тоо өссөөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-01 17:20:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХАА-н байгууллага 2001 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 1-нийг “Дэлхийн сүүний өдөр” болгон зарласан юм.

Энэ өдрийг сүүний салбарын талаар хэлэлцэж, нийгэм, хүн амд эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход сүү сүүн бүтээгдэхүүн чухал ач холбогдолтойг олон нийтэд сурталчлан тэмдэглэдэг.

Сүүний өдрийг тэмдэглэх улс орны тоо жилээс жилд өсөж байна. Өнгөрсөн жилийн байдлаар, 77 орон энэ өдөрт нэгдсэнээс харахад сүү нь хүмүүсийн хүнсний анхдагч, дэлхий даяар хэрэглэдэг чухал бүтээгдэхүүн гэдгийг батлаж байна.

Сүүний салбар нь тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, хоол тэжээл, сүү сүүн бүтээгдэхүүн эрхлэгчдийн амьжиргаа зэрэгт том хувь нэмэр оруулдаг бөгөөд дэлхийн хэмжээнд нэг тэрбум хүн амын амьжиргааг дэмждэг байна. Дэлхийд үйлдвэрлэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний дийлэнх хувийг үхрийн сүүгээр хийж, нэг үхрийн сүүгээр ойролцоогоор 200 мянга гаруй шил сүү үйлдвэрлэдэг байна.    

Дэлхийн сүүний хэрэглээний судалгаагаар сүүгээр хийж буй бүтээгдэхүүний 46 хувь нь албан бус буюу тухайн улс орны уламжлалт сүү сүүн бүтээгдэхүүнүүд байна.


Сүүний үйлдвэрлэлийн 48 хувийг “Сүү” ХК, 24 хувийг “АПУ”, 19 хувийг “Витафит”, гурван хувийг “Монфрэш”, мөн гурван хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна.


Манай улсын хувьд, дэлхийн сүүний өдрийг энэ жил “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор дөрөвдөх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг угтаж тавдугаар сарын 28-нд Монгол дахь сүүний салбарын талаар хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгээр ХАА-н анхан шатны үйлдвэрлэлд ажлын байрыг нэмэгдүүлж, малчин өрх, саальчин эмэгтэйчүүдэд тогтмол орлого бий болгох улмаар санхүүгийн болон нийгэмд эзлэх байр сууриа сайжруулах боломжийн талаар ярилцсан юм.


Мөн “Сүү”, “АПУ” зэрэг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Манай улсын хувьд, өнгөрсөн онд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 16 хувиар өссөн байна.

Ирэх таван жилд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил тутам 10 хувиар нэмэгдэх хандлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр мэдээлж байлаа. Сүүний үйлдвэрлэлийн 48 хувийг “Сүү” ХК, 24 хувийг “АПУ”, 19 хувийг “Витафит”, гурван хувийг “Монфрэш”, мөн гурван хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна.

М.Батчимэг

Холбоотой мэдээ