“Үдийн цай” хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас
нийслэлийн хоёр сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгажээ.
Гэнэтийн шалгалтанд Сонгинхайрхан
дүүргийн 105-р,
Сүхбаатар дүүргийн 4-р сургууль хамрагдав. 105-р сургууль дээр хоол хийх орчин нөхцөл
бохир заваан, бохирын шугам бөглөрсөн, өмхий үнэртэй, цэвэрлэгээ хангалтгүй,
хоолыг гадуур авж явж зөөдөг зөрчил илэрсэн байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 4-р сургууль нь гал
тогооны орчин ариун цэврийн шаардлага хангаагүй, хөгцөрч хатсан талх,
талхан бүтээгдэхүүнийг хадгалсан,
ажилтнууд нь ёс зүйгүй харилцаж байсан зөрчил
гарчээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, “Үдийн цай”-г бэлтгэдэг цайны газрууд стандартын шаардлага хангаагүй, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа”-г мэдэгдээд, ийм хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж сургуулийн хүүхдүүд хордох байдал гарч болзошгүй байгааг анхаарууллаа.
Засгийн газраас 2006 онд баталсан “Үдийн цай” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх талаар БСШУ-ны болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүргийг
ЕБС-иуд хүлээж буй. Энд сургуулиудын цайны газар нь:
- Хоолны түүхийн
эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг бүрдүүлсэн байх,
- Хоол, хүнсний чанар, аюулгүйн байдлын гэрчилгээ,
шинжилгээний дүнтэй байх,
- Бэлтгэн нийлүүлэгчтэй гэрээ хийсэн,
- Гал тогооны орчин болон сургуулийн орчимд хоол
үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй байх,
- Мөн гал тогооны орчин нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага
хангасан байх ёстой юм.
Б.Халиун