Уурхайд осолдсон иргэнийг эрэн хайж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-25 18:52:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь “Нарангийн гол”-д үйл ажиллагаа явуулдаг "Шарын гол майнинг" алтны уурхайд энэ сарын 23-ны 23.00 цагийн үед осол гарсан байна. 

Тус уурхайн тогтоол нууранд нуралт болсоны улмаас 29 настай нэг ажилтан осолд өртөж, 60 тоннын даацтай том оврын автомашинтайгаа уг нууранд унасан байна. Осол болсон газарт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас арван алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас долоон алба хаагч ажиллаж байгаа ч одоо болтол осолдсон иргэнийг гарган авч чадаагүй байгаа гэнэ. Одоогийн байдлаар ажилтныг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ