Аялал жуулчлалын үзэсгэлэн тав дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-23 10:06:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ “Мишээл Экспо” төвд энэ сарын 24-26-нд болно.  


Дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр аяллын маршрутын цогц мэдээлэл, даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танлцах боломжтой. Мөн БНХАУ-ын цайны соёл, БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал, Тайванийн төлөөлөгчийн газар  авиа компаниудын шинэ аяллын маршрут, тур оператор компаниуд аяллын хөтөлбөрөө танилцуулах аж.


Түүнчлэн аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар лекц, хэлэлцүүлэг болох бол 21 аймаг, байгалийн цогцолборт газрууд, “Их Түмэн Санаачилга” хөтөлбөр, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, рашаан сувилал, их, дээд сургуулиуд, аяны хэрэгслийн дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Адал явдлыг эрэлхийлэгч аялагч, амрагчдыг эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор аялах боломжийн талаар мэдээлэл авахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар урьж байна. 

Холбоотой мэдээ