Хадгаламж зээлийн хоршоог дөрвөн дарааллаар давхар хянадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-17 10:04:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/ нь хамтын удирдлага, хяналт бүхий гишүүнчлэлийн хүрээнд ажилладаг онцлогтой байгууллага тул дотоод хяналтын үүрэг чухал юм.

Энэ талаар СЗХ, АХБ-наас хэрэгжүүлж буй “Бичил санхүүгийн байгууллагыг чадавхжуулж, иргэдэд хүртээх санхүүжилтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн олон улсын зөвлөх Пиер Сегиун онцолж байна. 20 гаруй ХЗХ-ны төлөөлөл оролцсон чадавхжуулах сургалтад тавьсан илтгэлдээ, ноён Пиер Сегиун “Хадгаламж, зээлийн хоршоонд тавих хяналт нь юуны өмнө хоршооны өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт, түүний дараа хяналтын зөвлөлийн дотоод хяналт, хөндлөнгийн аудит, эцэст нь зохицуулагч байгууллагын хяналт гэсэн дарааллаар хэрэгждэг болох”-ыг тэмдэглэсэн юм.

Сургалтаар ХЗХ-ны эрсдлийг удирдах, дотоод хяналтыг хэрэгжүүлэхэд хяналтын зөвлөлийн үүргийн талаар хэлэлцэж, хоршоодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн тайланд шинжилгээ хийж, харилцан туршлага солилцлоо.

Холбоотой мэдээ