Нэгдүгээр цэцэрлэгийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 12:09:45

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 дугаар сарын 24-нд Даланзадгад сумын 1-р цэцэрлэгийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Өмнөговь аймгийн Онцгой байдлын албан хаагчид болон Даланзадгад сумын ЗДТГ, ӨЭМТөвүүд, Сургууль цэцэрлэгийн аврах бүлгүүд,Онцгой байдлын ерөнхий газар, Улаан загалмай, Цагдаагийн газрын аврах бүлгийнхэн оролцлоо. Мөн мэргэжлийн анги бүлгийнхний гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгасан юм.

Энэхүү арга хэмжээг явуулахаас өмнө танхимын сургалтаар оролцох байгууллагууддаа мэдлэг олгосон байна.

Тухайн арга хэмжээний энэ жилийн онцлог нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр өндөр аврах ажиллагаа явуулах автомашинтай болсон, энэ машинаа ашиглах, өндрөөс аврах ажиллагаа явуулсан юм.  Мөн Өмнөговь аймгийн Онцгой байдлын аврах анги нь сүүлийн үеийн техник хэрэгслээр хангагдсан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ