Цасан шуурганаар хоёр иргэн осгож нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 10,11-ний өдөр Өвөрхангай аймгийн нийт нутгаар салхи секундэд 18-20 метр, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 24 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурсны улмаас нэг иргэн осгож нас баржээ.
Богд
сумын “Баян дөхөм” багийн “Тэвшийн өвөр” гэдэг газар иргэн Т.О нар явганаар төөрсөн
тухай дуудлагыг сумын Онцгой комисс хүлээн авч, 10 км замд эрэл хайгуул хийсэн
бөгөөд иргэн Т-г эсэн мэнд, иргэн О осгож нас барсаныг олжээ.
Зүүнбаян-Улаан сумын “Хад” багийн нутаг “Авиат” гэдэг газар Бат-Өлзий сумаас Арвайхээр хотын чиглэлд явсан “Ланд-Крузер 80” загварын суудлын автомашин, Хайрхандулаан сумын 2 дугаар багийн “Хар нүдэнгийн тал” гэдэг газар Арвайхээрээс Хайрхандулаан сумын чиглэлд явсан “Приус 20” загварын суудлын автомашин, Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Хашиг” гэдэг газар тус сумаас Арвайхээр рүү явж байсан “Портер” загварын бага оврын ачааны автомашин цасанд суусныг аймгийн ОБГ-ын аврах бүлэг дуудлагын дагуу очиж гарган хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Өлзийт сумын “Өдөр толгой”, “Цагаан эрэг”, “Бүүрцэг”, “Гэдгэр”, “Тахилтын гарам” гэдэг газарт малчид малдаа яваад сураггүй болсон, иргэн Р ууланд гарахаар яваад сураггүй, Баян-Өндөр сумаас Есөнзүйл сумын чиглэлд явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай 5 зорчигч төөрч, сураггүй болсон гэх дуудлагын дагуу сумын Онцгой комисс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олсон байна.