Ирэх бямба гаригт Орхончууд 19 мянган ширхэг мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарьдаг. Энэ хаврын бүх нийтээр мод тарих өдөр ирэх бямба гаригт тохиож байна.
Энэ удаа Эрдэнэт хотын хэмжээнд Сархиа уул, “Чимээгүй хот”, Баян-Өндөр уул,
Хүрэнбулаг, Цагаанчулуутын ам, гурван замын уулзвар гэсэн байршилд 19 мянга
орчим мод тарина. Модны суулгац нь 1.5 метрээс өндөр байх гэнэ.
Энэ онд албан байгууллага, аж ахуйн
нэгж нийт 31 мянган мод тарих төлөвлөгөө гарсан бөгөөд орон сууцны хорооллуудын
дунд 22 байршлын 1,3 га талбайд Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар
болон Эрдэнэт хотын Захирагчийн алба хамтран 1200 орчим мод, зүлэг тарихаар болжээ.