Орхон аймагт “1000 мөрдөстөн чуулга” уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-03 18:16:11
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт өнөөдөр “1000 мөрдөстөн” чуулга уулзалт боллоо. Уг үйл ажиллагааг “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-аас зохион байгуулсан юм.

Энэхүү холбоог төрийн цэргийн байгууллагуудын дэргэдэх мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллагууд нэгдэн байгуулж, тэргүүнээрээ Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгон ажиллаж байгаа билээ.

Орхон аймагт анх удаа зохион байгуулж буй “1000 мөрдөстөн” чуулга уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, ОБЕГ-ын дарга ШШГЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга болон Орхон аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Чуулганы үеэр Орхон аймагт “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар нэгжийг байгуулж олонхийн саналаар Засаг дарга Д.Батлутыг тэргүүнээрээ сонголоо. Ингэснээр тус холбооноос Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд, хүүхэд залууст эх оронч, үндэсний үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулж эхлэх ажээ.  

 

 

 

Холбоотой мэдээ