Найман сургууль “ЮНИМАТ” танхимтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-02 13:05:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ерөнхий боловсролын найман сургуульд ЮНИМАТ технологийн танхим тохижуулж өгөхөөр боллоо. ЮНИМАТ танхим нь хүүхэд, залууст шинжлэх ухаан, электроникийн суурь мэдлэг олгох түүнийгээ бодитоор турших, суралцах давуу талтай юм.

ЮНИМАТ төхөөрөмжүүдийг ашиглахад хялбар бөгөөд хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх сэдлийг төрүүлэх, аливаа зүйлийг урьдчилан төлөвлөх чадвар эзэмшүүлэх ажээ.  Уул уурхайг түшиглэн боссон Эрдэнэт хотын хувьд инженерүүдийг бэлтгэх шаардлага гардаг. Тэгвэл ирээдүйн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилгоор дээрх төхөөрөмжүүдийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс өгч байгаа ажээ. 

Тус үйлдвэр мөн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 38 цэцэрлэг, хүүхэд асрах 2 төвийн 300 гаруй бүлэгт “Бумбардай” комик цуврал, сэтгэхүй хөгжүүлэх лего тоглоом, ерөнхий боловсролын 16 сургуульд робот автоматжуулалтын иж бүрдэл бэлэглэлээ.  

Холбоотой мэдээ