Өнөөдөр 16-18 хэм дулаан, үдээс хойш сэрүүснэ

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-04-19 07:05:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна. Үдээс хойш сэрүүснэ.


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгэ, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр сэрүүсч 4-9 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ