Зургадугаар багийнхан эмчээ унаатай болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн хөдөө сумдад байдал харилцан адилгүй байна. Улаанхус сумын зургаадугаар багийн малчид өөр хоорондоо алслагдмал оршдог тул хоёр баг болгон салгахыг иргэд нь санал болгож байна. Согог голын гүүр эвдэрсэн тул бетонон гүүр тавихыг тэд хүсэв.
Хүний бага эмчээр хоёр хүн ажиллаж байсны нэгийг нь цомтхосон, нөгөө нь унаагүй болсон тул унаатай болгохыг дээрээс хүссэн ч нэмэр болсонгүй тул багийн иргэд хувь нийлүүлэн мотоциклтэй болгосон байна. Даян нуурын «Хувүйд» ХЦ-ийн застав, багийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүхий авсаархан суурин газар оршдог. Эндэхийн шашны мөргөлийн мешидийнхээс бусад байгууламжнууд нь хүн эдлэж хэрэглэх боломжгүй болсон гэж хүмүүс ярьж байна. Бага сургуулийн орчин, сургалт чанаргүй, хүнсний махаа муудуулан хог дээр хаясан гэнэ. Гэтэл энэ тухай ил тод шүүмжлэл гаргасан зарим хүмүүсийг сонгуулийн өмнө сөрөг сурталчилгаа хийж байна хэмээн эрх баригчид эсэргүүцэж байна.
Ш.Айзаря