Булган суманд барьж буй Махны үйлдвэр ирэх есдүгээр сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-11 17:29:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг үйлдвэрлэл хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Булган суманд БНХАУ-ын ШУӨЗО-ы Аньхуй мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес зөвлөл, Лю-Да-Ди ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Махны үйлдвэр байгуулж байна.

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Булган суманд ажиллах үеэрээ тус үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ үйлдвэрийн барилгын ажлыг “Булган таван эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэж байгаа юм. Одоогийн  байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулна гэж албаныхан мэдээллээ. Ингэснээр 88 хүнийг байнгын ажлын байраар хангаад зогсохгүй Булган сумын төдийгүй зэргэлдээ сумдын малчдын малыг зах зээлийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.


Холбоотой мэдээ