Тавдугаар ангийн сурагчид илтгэх урлагт суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-01 17:11:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагчид өөрийгөө илэрхийлэх, ярих ур чадвар эзэмшихээр илтгэх урлагт суралцаж байна. 

Аймгийн БСУГ-аас ЕБС-ийн тавдугаар ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг илтгэлийн уралдаан амжилттай боллоо. Энэ жилийн илтгэл "Хүүхэд хүүхдээсээ суралцъя" сэдвийн хүрээнд болж, нийт 17 сургуулийн 32 хүүхэд багаараа болон ганцаарчлан оролцсон байна. 

Нэгдүгээр байрт Жаргалан сумын сургуулийн Жаргалтуяа багшийн шавь Хонгорзул, хоёрдугаар байрт Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн багш Баясгалангийн шавь нар, гуравдугаар байрт Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн багш Тунгалагийн шавь нар, тусгай байрт Есөнбулаг сумын “Оюуны түлхүүр Алтай”, Бигэр сумын сургуулийн хүүхдүүд шалгарав. Хүүхэд хүүхдээсээ хэрхэн суралцаж хөгжих боломжтойг харуулсан олон сайхан шинэлэг санаагаар дахин биенээсээ суралцсан нийт хүүхдүүддээ, удирдан чиглүүлсэн багш нартаа эрүүл байж ихийг бүтээхийг зохион байгуулагчдын зүгээс хүсэн ерөөв.


Холбоотой мэдээ