“Малчин” төсөлт тоглоомыг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-30 17:34:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын тавдугаар цэцэрлэгийн багш, ажилчид, хүүхэд, эцэг эхчүүд хамтран “Малчин” төсөлт тоглоомын тайланг орон нутгийн удирдлагуудад танилцуулав.

Уг төсөлт тоглоом нь таван хошуу мал, тэдгээртэй холбоотой хэрэгсэл, зан заншлаас суралцаж  мал, юмсыг нэрлэх, тоглох явцдаа ашиглах  ач холбогдолтой юм. Тайланг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, аймгийн НБХ-ийн дарга М.Эрдэнэбилэг, Есөнбулаг сум ЗДТГ-ын Нийгмийн ажилтан, багийн дарга нар үзэж танилцсан бөгөөд мөн үеэр тухайн цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

Төсөлт тоглоомын явцад 50 гаруй төрлийн хэрэглэгдэхүүнийг хийж  мөнгөн дүнгээр үнэлбэл нэг сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотоод нөөц боломжоороо бүрдүүлжээ.


Холбоотой мэдээ