ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхий сайд албан ёсоор манай улсад айлчилна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-26 08:33:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 26-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт “Холлидэй Инн” зочид буудлын хурлын танхимд “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинар эхэлнэ.

09.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд "Улс хоорондын байнгын ачаа тээвэр эрхлэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, авлига, ашиг сонирхлын зөрчил гарах нөхцөлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 99779310

09.00 цагт Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт Орон сууц Нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ.

10.00 цагт Эрүүл мэндийн яамны А танхимд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн сургалтыг нээнэ. 99179899, 86885060

10.00 цагт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Геологийн төв лабораторид ажиллаж, тус лабораторид чулуулгийн үнэмлэхүй нас тогтоох орчин үеийн багаж тоног төхөөрөмж гардуулна. Утас: 99089666, 99209315

11.00 цагт Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд "Давсыг хоолны цэснээс хасъя" сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090011, 86885060

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгч байгаа талаар хуульч н.Ариунболд мэдээлнэ.

11.00 цагт Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлнэ.

11.00 цагт Хангарди ордны 1 давхарт “Ай Ти Эм-2019” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагчид мэдээлнэ.

Төрийн ордонд:

09.00 цагт “Их эзэн Чингис хааны танхим”-д Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их эзэн Чингис хааны танхим”-д Хууль зүйн байнгын хороо хуралдана. 

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд:

09.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг албан ёсоор угтана.

09.10 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

09.15 цагт Төрийн ордны “Баганат " танхимд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурна

09.20 цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “А" танхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар ганцаарчилж уулзана.

09.35 цагт Төрийн ордны хуралдааны "Д.Сүхбаатар" танхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

10.45 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхана.

11.25 цагт УИХ-ын даргын албан өрөөнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхана.

15.10 цагт БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён “UB smart card” төслийн үйл ажиллагаатай танилцана.

16.05 цагт Дамбадаржаа дахь Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён  зочилж, мод тарина.

16.55 цагт Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён зочилно.

Холбоотой мэдээ