Гэрийн үйлчлэгчдийн 50 орчим хувь нь хүчирхийлэлд өртжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-25 15:11:08

ТОКИО. /JAPAN TODAY/. Японд гэрийн үйлчлэгчдийн 50 орчим хувь нь ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртдөг болохыг тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын яамны удирдан явуулсан судалгааны дүн харуулжээ.


Асрагчаар ажилладаг хүмүүсийн 81 хувь нь өнгөрсөн онд дор хаяж нэг удаа сэтгэл зүйн хувьд хүчирхийлэлд өртсөн тухай судалгаанд дурдав.

 

Судалгаанд 10112 хүн оролцсоноос 2155 нь асрагч хийдэг бол 2532 нь гэрийн үйлчлэгч хийдэг байна. Асран хамгаалуулж буй хүний зүгээс голдуу таагүй авир гаргаж, үг хэлээр доромжилдог тухай сэтгэл зүйн хувьд хүчирхийлэлд өртсөн хүмүүс мэдэгдсэн байна.


Санал асуулгад оролцогчдын 42 хувь нь биеийн хүчирхийлэлд өртсөн бол 37 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдэгджээ. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 17 хувь нь асран халамжилдаг хамаатан садныхаа хүчирхийлэлд өртжээ.


Үйлчлүүлэгчид болон тэдний гэр бүлийн гишүүд асрагч, гэрийн үйлчлэгч нарын гүйцэтгэх үүргийн хэр хэмжээг мэддэггүй гэж санал асуулгад оролцогчдын 43 хувь нь хариулсан бол 39 хувь нь үйлчлүүлэгчид гэрийн үйлчлэгчийн ажлыг дутуу үнэлдэг гэж хариулсан байна. 

Холбоотой мэдээ