Т.Мэй “Brexit”-ийг хойшлуулахыг ЕХ-ноос хүсэхээр төлөвлөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /BBC/. Их Британийн
Ерөнхий сайд Тереза Мэй “Brexit”-ийг хойшлуулах
хүсэлтийг Европын Холбооноос /ЕХ/ албан ёсоор хүсэхээр төлөвлөж байна.
Телевизийн “BBC” сувагт яамны эх
сурвалжийн мэдээлснээр, хойшлуулах хугацаа дээд тал нь хоёр жил байж магадгүй
ажээ.
ЕХ-г төлөөлөн “Brexit”-ийн асуудлаар хэлэлцэгч Мишель Барньегийн хэлснээр, Их Британиас “тодорхой төлөвлөгөө” авахаас нааш ЕХ хойшлуулах
хүсэлтийг хүлээн авахгүй ажээ.
Одоогийн хууль дүрмийн дагуу Их Британи гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран 9 хоногийн
дараа ЕХ-ноос гарах юм.
Т.Мэйн ЕХ-той хэлэлцсэн гэрээг Их Британийн парламентын гишүүд өнгөрсөн
долоо хоногт батлаагүй билээ. Тэд мөн ЕХ-ноос гэрээгүйгээр гарах болон “Brexit”-ийн үйл явцыг сунгахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн
юм.
Цаашид юу болох вэ?
- Их Британийн Ерөнхий сайд “Brexit”-ийг хойшлуулах хүсэлтийг ЕХ-нд гаргана
- Т.Мэй дээрх асуудлыг хэлэлцэх зорилгоор ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюссель хотыг пүрэв гарагт зорино
- ЕХ-ны 27 гишүүн орон “Brexit”-ийг хойшлуулах хүсэлтийг зөвшөөрөх эсэх санал хураалт явуулна
- ЕХ-ны гишүүд “Brexit”-ийг хойшлуулахыг зөвшөөрсөн тохиолдолд Т.Мэй парламентын өмнө нь батлаагүй гэрээг батлуулахыг оролдож магадгүй
- Парламентын гишүүд “Brexit”-ийг хойшлуулах асуудлаар санал хураалт явуулна
- Гэрээг батлахын эсрэг санал өгсөн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ
- Засгийн газар ЕХ-ноос гарах тухай гурав дахь санал хураалтыг ирэх долоо хоногт явуулж магадгүй
- Гэсэн хэдий ч асуулт адилхан хэвээр байх аваас парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулахыг зөвшөөрөхгүй гэж парламентын дарга мэдэгдээд байгаа юм
- “Brexit”-ийг хойшлуулахыг
зөвшөөрөөгүй тохиолдолд Их Британи гэрээ баталсан эсэхээс үл хамааран гуравдугаар
сарын 29-нд ЕХ-ноос гарна