"Аялгуу дуурьсалтай-Алтай нутаг" ардын авьяастнуудын наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-08 23:23:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн шилдэг ардын авьяастан, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг дэмжих, сурталчлан таниулах, зорилготой “Аялгуу дуурсгалтай-Алтай нутаг” сумдын шилдэг ардын авьяастнуудын наадам эхэллээ.


Ардын авьяастнуудын наадмыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд санаачлан Говь-Алтай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм.

Уг наадамд 18 сум, хоёр тосгоноос шалгарсан  80 гаруй ардын авьяастан уртын болон ардын дуу, харилцаа дуу, нийтийн дуу, бүжиг, бий биелгээ, исгэрээ, ерөөл магтаал, төрөл бүрийн хөгжмийн гоцлол үзүүлбэрээр өрсөлдөх юм.

Шагналын сан өндөртэй тус наадмын тэргүүн байр -1 өргөмжлөл, 1000.0 (нэг сая) төгрөг хоёрдугаар байр -1 өргөмжлөл, 500.0 (Таван зуун мянган) төгрөг гуравдугаар байр -1 өргөмжлөл, 300.0 (Гурван зуун мянган) төгрөг Тусгай байр -2 өргөмжлөл, тус бүр 100.0 (Нэг зуун мянган) төгрөгөөр шагнагдах ажээ. 


Нээлтийн арга хэмжээнд тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ нар оролцож Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүрэлцэн ирсэн нийт эхчүүд, эмэгтэйчүүдэд сарнай цэцэг гардуулан хүндэтгэл үзүүлэв.

     

Холбоотой мэдээ