Дөрвөн эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-07 14:56:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан дөрвөн иргэнийг хугацаанаас нь өмнө суллаж, хоёр иргэний ялыг хөнгөрүүлсэн тухай өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс мэдээллээ. Ийнхүү олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хоёр эмэгтэйн ял хөнгөрч, дөрвөн ээж үр хүүхэдтэйгээ уулзахаар болов.


Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх ШШГЕГ-ын харьяа тус хорих ангид ял эдэлж байсан зургаан иргэнийг хугацаанаас нь өмнө суллах, дэглэм бууруулах дүгнэлтийг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Прокурорын байгууллага эл дүгнэлтийг хянан хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан байна. 


Тэдний дунд байсан өрх толгойлсон, таван хүүхдийн эх хэлэхдээ, "Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил, хөдөлмөр эрхэлж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг олгосон шүүх байгууллагад баярлалаа" гэжээ.

Холбоотой мэдээ