“Байгалийн ургамлын гайхамшиг” гэрэл зургийн уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Байгалийн ургамлын гайхамшиг” гэрэл зургийн уралдааныг зарлалаа.
“Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан 3 дугаар сарын 05-аас 9 дүгээр сарын 05 хүртэл хугацаанд зохион байгуулах тус уралдаанд байгаль орчны салбарын ажилтнууд, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүд оролцох юм.
Гэрэл зургийг ховор ургамал, гайхамшигт агшин ба хурд, ухаалаг технологи ба Өвөрхангай аймгийн ургамал гэсэн төрлөөр уран сэтгэмж, чанар, агуулгыг харгалзан шалгаруулах аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2018 онд “Өвөрхангай аймгийн ан амьтад” сэдвийн дор уралдаан зарлаж, 60 гаруй гэрэл зургийн бүтээлээс шилдгийг шалгаруулсан байна. Мөн уралдаанд ирсэн бүтээлүүдээр гэрэл зургийн цомог номыг бүтээжээ.