Монгол орныг бүрэн харахуйц судалбар зургийн үзэсгэлэн нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-01 12:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУСГЗ зураач Ц.Нарангэрэл, МУСГЗ зураач Ц.Энхжаргал нарын хамтарсан уран зургийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд өнөөдөр  нээгдлээ.

"Gobi Plein Air-2" хамтарсан үзэсгэлэнд Монгол орныхоо 10 гаруй аймгийн нутгаар сүүлийн 3 жилд нийт 20000 км аялан явж зурсан зургийн дээж 120 гаруй судалбар зураг дэлгэгдэж байна.

Үзэсгэлэнд монгол нутгийн үзэсгэлэнт байгалийн давтагдашгүй өнгө төрхийг будгаар амилуулан, хөдөөгийн хүний аж амьдрал, түүх домгийг ч зургийн хэлээр дүрсэлснээрээ онцлог байна гэж үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн урлаг судлаачид цохон тэмдэглэж байв. МУЭ-ийн ART галерейд гарсан энэ үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын долоон хүртэл гарна. Дараа нь QART галерейд 3 дугаар сарын 8- 28 хүртэл гарах юм байна.

Холбоотой мэдээ