Нацагдоржийн шагналт зохиолчдын уулзалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-22 15:50:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан өнгөрсөн жилээс эхлэн Д.Нацагдоржийн шагналт зохиолчдын уулзалт цувралаар зохион байгуулж байна. Энэ жилийн уулзалтын салхийг Д.Нацагдоржийн шагналт, МУСГЗ яруу найрагч Данзангийн Нямаа хагалахаар болжээ. Тус номын санд энэ сарын 25-ны өдрийн 17 цагт  уран бүтээлийн уулзалт болно.

Данзангийн Нямаа нь 1986 онд анхныхаа "Алс цагийн аяс" шүлгийн түүврийг хэвлүүлсэн. Түүнээс хойш 1992 онд "Галын анир", 2001 онд "Он жил урсана", 2007 онд "Есөн намрын огторгуй" номууд хэвлүүлж, "Хадагтай ембүү" уран сайхны кино бүтээсэн байна. Д.Нацагдоржийн шагналт зохиолчдын уулзалт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд ийнхүү үргэлжилж байна.

Холбоотой мэдээ