Бэлчээрийн даац хэтэрсэн сумдад хаваржилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-21 15:20:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Батцэнгэл, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумдын нийт нутгаар мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Энэ онд Архангай аймгийн 19 сумын 101 багийн 3.7 сая га бэлчээрт 17.2 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.5 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах бэлтгэл ажлыг хангажээ.

2018 оны фото мониторингийн аргаар бэлчээрийн төлөв байдалд 412 цэгт судалгаа хийхэд 20 хувь нь (75 цэг)  доройтсон, 68.5 хувь нь (257 цэг) өөрчлөгдөж байгаа, 11,4 хувь нь (43 цэг)  хэвийн гэсэн дүн гарсан байна. Мөн бэлчээрийн даац аймгийн хэмжээнд дунджаар 2-3 дахин хэтэрсэн байгааг судалгаагаар гаргажээ.

Холбоотой мэдээ