Шашин урлагийн цэнгүүн болов
ФОТО МЭДЭЭГовь-Алтай /МОНЦАМЭ/ УИХ-ын, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачилгаар Говь-Алтай аймгийн ИТХ, Засаг Даргын Тамгын Газар хамтран шашин, урлагийн их цэнгүүнийг билгийн тооллын шинийн 14-ний өдөр Ардын дуу бүжгийн "Алтай чуулгад гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Цэнгүүнд Энэтхэгийн Сераже дацангийн Гэвш Лхарамба Аграмба Жавзандамба хутагт тѳвийн багш Г.Түвдэннамдаг, Гэвш П.Лувсанпунцаг аймгийн Дашпэлжээлин хийдийн хамба Б.Ууганбаяр, Гандан тэгчэнлин хийдийн лам Б.Баяржаргал болон лам, хуврагууд гахай жилийн буян заяаг тэгшитгэн ашдын үйлсийг даатгах заллага айлтган, жилийн засал хийж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх ерѳѳл айлдлаа. Түүнчлэн уламжлал ёсоор бурхан шүтээнд мандал ѳргѳн буян хишгийн даллага хурайлж морилон саатсан сүсэгтэн олонд аравнайлж шүншиглэсэн утлага, үрэл, зангиа номын адислал хүртээсэн юм. Мөн үеэр хүрэлцэн ирсэн Алтай нутгийн сүсэгтэн олон АДБ-ийн "АЛТАЙ" чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ хүргэлээ.