Энэ жил 4 спорт хорооны ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-16 12:10:16

Энэ 2016 онд Монгол Улсын анхны 4 спорт хорооны үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тохиож байна.

1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар албан яамдыг түшиглүүлэн спортын сайн дурын анхны нийгэмлэгүүд байгуулсаны нэг нь “Ард” спорт нийгэмлэг. Тус нийгэмлэг нь 1951 онд биеийн тамирын “Хоршоолол” нийгэмлэг болж улмаар 1972 онд Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо, 1994 онд Биеийн тамир, спортын сургалтын төв, 2003 оноос Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу Биеийн тамир, спортын хороо болж түүхт 70 жилийн ойтойгоо золгож байна.

Түүх эргэн сөхвөл, 1946 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны УТТ-ноос, Ардын Хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмаар биеийн тамирчдын жагсаал, Спартакиад зохион байгуулж явуулахыг баяр наадмын төв комисст даалгаснаар Улаанбаатар хотод БТС-ын сайн дурын байгууллагуудыг байгуулах шийдвэр гаргаж, Мал тариалангийн яам болон түүний харъяа байгууллагуудын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Ард” нийгэмлэг, Ардын гэгээрлийн яам, түүний харъяа байгууллагууд, соёл урлагийн газруудын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Соёл” нийгэмлэг байгуулжээ.

Мөн Аж үйлдвэрийн яам, түүний харъяа газрууд, хүнс, тээврийн байгууллагуудын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Хөдөлмөр” нийгэмлэг, Цэргийн явдлын яам, түүний харъяа анги нэгтгэлүүд, сургууль, үйлдвэр аж ахуйн байгууллагуудын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Цэрэг” нийгэмлэг, Дотоод явдлын яам, Хязгаарын цэргийн газрын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Хилчин” нийгэмлэг гэсэн БТС-ын байгууллагууд үүссэн түүхтэй.

Д.Өлзий

Холбоотой мэдээ