ОХУ-ын алтны үйлдвэрлэл өнгөрсөн онд өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-02-14 14:31:02

МОСКВА. /TASS/. 2018 онд ОХУ-ын алт угаах үйлдвэрүүд 314.42 тонн алт үйлдвэрлэсэн тухай тус улсын Сангийн яамны баримт бичигт дурджээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 2.5 хувиар өссөн үзүүлэлт юм.


Өнгөрсөн онд алтны олборлолтын хэмжээ 4.1 хувиар өсөж, 264.41 тоннд хүрсэн бол цэргийн болон бусад цахилгаан тоног төхөөрөмжөөс гарган авдаг алтны үйлдвэрлэл 5.6 хувиар буурч, 34.57 тонн болсон байна. Полиметаллик хүдрээс 15.44 тонн алт олборлосон нь 5.9 хувиар буурсан үзүүлэлт аж.


Харин тус улсын мөнгөний үйлдвэрлэл өнгөрсөн онд 7.2 хувиар өсөж, 1119.95 тоннд хүрчээ. 


Холбоотой мэдээ