СЭЛЭНГЭ: Зүрхний эхо үзлэг оношилгоонд нийт хүүхдийн 96.1 хувь нь хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-08 11:56:00

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

 

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу  хийж буй энэхүү зүрхний эхо үзлэг оношилгоонд 2066 хүүхэд буюу нийт хүүхдийн 96.1 хувь нь хамрагдсан байна.


Үзлэгээр нийт хүүхдийн 265 буюу 12.8 хувь нь зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлттэй байгааг илрүүлжээ. Эдгээр өөрчлөлттэй гарсан 265 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулаад байна.

 

Үзлэгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Зөвлөх поликлиникийн тасгийн эрхлэгч, хүүхдийн зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын эмч Э.Наранцацрал, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Г.Ариунжаргал нар хийлээ.

 

Холбоотой мэдээ