Зорилтот бүлгийн ахмадуудад дэмжлэг үзүүлэх аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-01-24 12:15:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбараас сар шинийн баярыг тохиолдуулан гурав дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй "Хүндэтгэлийн сар" аян нэгдүгээр сарын сарын 23-нд нээлтээ хийлээ.

Уг аяныг амьжиргааны түвшин доогуур, харж хандах ах дүү цөөтэй ахмадуудад сэтгэлийн дэм өгөх, цагаан сарын бэлтгэлд нь тус болох, тэдэнд хүндэтгэл илэрхийлэх зорилгоор зохион байгуулдаг юм. Аяныг санаачлагч байгууллагын хамт олон энэ жил хамрах хүрээг нь өргөжүүлэн Төрийн банкны Говь-Алтай салбартай харилцдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохиож буйгаараа онцлогтой ажээ.

Нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх аяны нээлтийн үеэр 20 гаруй байгууллага, хамт олон нэгдэхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран судалгаа хийн зорилтот бүлгийн ахмадад хүндэтгэл илэрхийлэхээр болжээ.


Холбоотой мэдээ