Нийслэлд гал түймэр, ослоос 80 хүний амь нас аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-21 12:15:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 80 хүний амь нас, иргэд ААН, байгууллагын 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсныг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ хугацаанд нийт 108 дуудлага мэдээлэл ирснээс дийлэнх буюу 105 нь гал түймрийнх, техникийн холбогдолтой осол 3 байжээ.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 27,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ