Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-14 21:24:53
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/02 дугаар захирамжаар энэ сарын 15-аас хоёрдугаар сарын нэгэн хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо. Учир нь Орхон аймагт ханиад, томуугийн өвчлөл 17.8 хувь буюу гурав дахин нэмэгдсэн тул орон нутгийн удирдлагууд дээрх шийдвэрийг гаргажээ.

Өнөөдрийн байдлаар Хүүхдийн эмнэлэг гурав дахин ачаалалтай буюу 150 орчим хүүхдэд үйлчилж шаардлагатай эм тариа, орыг орон нутгийн хэмжээнд шийдвэрлэж байна. Аймгийн БОЭТ, ЭМГөнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд зургаан сорьц явуулснаас нэг нь А хүрээний  H1N1 вирус болох нь тогтоогджээ. Иймд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай түр зогсоож байна.

Орхон аймагт ханиад томуугийн дэгдэлт их байгаа тул өнгөрсөн долоо хоногоос эхэлж хувийн эмнэлгүүд үзлэг, үйлчилгээнийхээ төлбөрийг бууруулж уртасгасан цагаар ажиллаж байна. Дашрамд дурдахад, улсын хэмжээнд Дорнод, Сүхбаатарт аймагт дээрх томуугийн вирусээс үүдэж хоёр хүүхэд амь насаа алджээ.

 

Холбоотой мэдээ