Шинээр хэрэгжиж буй төслийн хүрээнд 30 иргэнийг малжуулжээ

Орон нутагт | Орхон
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 13:28:58

Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс “Хөдөлмөрийн зах зээл Бидний оролцоо” зөвлөгөөн зохион байгууллаа. Үүнд 400 гаруй иргэн оролцож, Хөдөлмөрийн хэлтсээс дэмжлэг авсан 50 иргэн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. 

Хөдөлмөрийн хэлтэс энэ жил таван хөтөлбөр, нэг төсөл хэрэгжүүлж байна. Шинээр хэрэгжиж буй “Малчдын хөтөлбөр”-ийн хүрээнд 30 иргэнийг малжуулж, хоёр иргэнд трактор олгожээ. Мөн таван иргэнд тав хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, одоогийн байдлаар 78.5 сая төгрөг зарцуулаад байна. 
Олон нийтийг хамарсан төслийн хүрээнд 1300 иргэнийг түр ажлын байраар хангажээ. Түүнчлэн тус хэлтсийн дэмжлэгтэйгээр 1200 иргэн ажилд зуучлуулж орсон бол 1100 хүн байнгын ажилтай болжээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд