Филиппинд байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-01-02 16:26:22

МАНИЛА./RIA Novosti/. Филиппинд  усархаг бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас амиа алдсан хүний тоо 85 болж нэмэгдсэн тухай Manila Times сонин байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн түшмэдийн тайлан мэдээнээс иш татан уламжилжээ.


Байгалийн гамшгийн улмаас 75 хүн амиа алдлаа гэж урьд нь мэдээлсэн байна.


Manila Times сонинд мэдээлснээр, 16 хүн сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд Биколь мужид 69 хүн, Зүүн Висай мужид 13, бусад мужид 3 хүн амиа алджээ. Мөн 45 мянга гаруй хүн байгалийн гамшигт өртөн хохирсон байна. 


Холбоотой мэдээ