Баярын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил бага байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-02 11:30:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ даваа гараг буюу өнгөрөгч оны сүүлийн өдөр 365 дуудлага  хүлээн авчээ.

Зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлагын 15-д нь хүн гэмтсэн байна. Эл өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22 зөрчил илэрсэн нь бусад өдрүүдийнхээс буурсан үзүүлэлт ажээ.

Багахангай дүүрэгт 39 настай, Э явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо автомашинд мөргүүлж амь насаа алдсан хэрэг гарсан байна. ТЦА-наас уг хэргийн шалтгаан нөхцлийг одоогоор шалгаж байгаа аж. Нийт бэртэж гэмтсэн осол хэргийн шалтгаан, нөхцөл нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болжээ. Иймд жолоочоос гадна явган зорчигчид ч шинэчлэн баталсан замын хөдөлгөөний дүрмийг уншиж судлахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ