Хэнтий аймаг компьютер томографын аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-30 21:59:13

Хэнтий /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийг компьютер томографын аппараттай болгох зорилт тавьснаас Хэнтий аймагт хамгийн түрүүнд нийлүүллээ.


Уг аппарат дэлхийн 100 гаруй оронд тоног төхөөрөмжөө нийлүүлдэг NEWSOFT компанийн технологиор 2018 оны наймдугаар сард үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн загвар юм байна.


Дүрс оношлогооны салбартаа тэргүүлэгч уг аппарат нь 16 зүсэлттэй буюу 10 мм-1,25мм хүртэлх нарийвчлалтайгаар хүний биеийн хамгийн жижиг эсүүдийг харж оношилдгоороо давуу талтай аж.


Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт дижитал рентген аппарат, тархины цахилгаан бичлэг, өвчтөний мэдээллийн монитор аппарат, 3D эхо, зүрхний бичлэг, нярайн экватор зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Тус аймгийн нэгдсэн эмнэлгээс томографын аппарат дээр ажиллах хоёр эмч, хоёр техникчийг сургаад байна.

 

Холбоотой мэдээ