МУСГЗ Г.Гонгоржав "Өеөдсөн хусны дуулал" үзэсгэлэн гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-25 13:29:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав 83 насны сүүдэр дээрээ цуглуулсан “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнгээ маргааш  Монголын Үндэсний музейн Үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна. Байгаль  судлаач Г.Гонгоржав сүүлийн жилүүдэд байгаль эхийн туурвилуудыг язгуур эхээр нь олж нээж, түүнээ үзэгч сонирхогч олонтойгоо хуваалцаж байгаа хүн. Тэрбээр өмнө нь “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна” гэхчилэн онц сонирхолтой үзэсгэлэнгүүд дэглэн толилуулж байсан юм. “Сувдан Сондор” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд Г.Гонгоржав судлаачийн цуглуулсан байгаль дээрх хус модны элдэв сонин ур, үйс, мөөг сэлтийг урлагийн бүтээл, ахуйн хэрэглээний эд зүйлс болгосон үзмэрүүд багтжээ. 

Холбоотой мэдээ