Баян-Өлгий аймагт энэ онд 26 эх ихэр хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-21 17:48:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ онд нийтдээ 26 ихэр хүүхэд мэндэлжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад гурваар бага аж.

Тэдний долоо нь аймгийн төвд, тав нь Цэнгэл, гурав нь Бугат суманд мэндэлсэн бол Баяннуур, Ногооннуур, Дэлүүн, Булган суманд тус бүр хоёр, Улаанхус суманд төрсөн нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин гурван ихэр төрсөн тохиолдол энэ онд байхгүй байна.

 Одоо дээрх ихрүүдийн биеийн байдал сайн, эсэн мэнд өсөн торниж байгаа ажээ.

Холбоотой мэдээ