Арьсны өвчнийг шуурхай оношилж, эмчлэх төсөл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-18 21:52:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар, анагаах ухааны сургуулийн Арьс судлалын тэнхим, “Хүрээ” ротари клуб хамтран, интернетийн сүлжээгээр дамжуулан арьсны өвчнийг алсын зайнаас оношилгоо, эмчилгээ хийх, “Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийг тус аймагт хэрэгжүүлж эхэллээ.

            Энэ төсөлд манай аймгийн 16 сумын Эрүүл мэндийн төвүүд хамрагдсан байна.

- Өмнө нь гурван суманд уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь хамгийн сайн үр дүн авчирсан.  “Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлснээр орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар алслагдсан нутгийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бололцоо бүрдэж байгаагаараа онцлогтой юм. Харшлаас эхлээд арьсны янз бүрийн өвчин ихсэж байгаа нөхцөлд уг өвчнийг эмч нар газар дээр нь шуурхай оношилж, эмчлэх юм гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

“Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ”  төсөл манай улсын найман аймгийн 135 суманд амжилттай хэрэгжиж байгаа юм байна.

Холбоотой мэдээ