Налайхын их уурхайн ослоор амиа алдсан аврагчдыг алдаршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-17 17:37:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас  “Үе, үеийн  аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх  хүндэтгэлийн арга хэмжээ”-г өнөөдөр зохион байгууллав.



Налайх дүүргийн Соёлын ордонд болсон дээрх арга хэмжээнд  Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон тус ангийн удирдлага, үе, үеийн алба хаагчид оролцов.



Энэ үеэр  үе, үеийн уурхайчдын намтар түүх, алдар гавьяаг мөнхжүүлж дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ “Налайхын Их уурхай”-д 1990 оны 12 дугаар сарын 17-нд метаны дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан 5 аврагчийн үйл хэргийг мөнхжүүлэх, хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор “Алдарын танхим”-ыг байгуулж, нээлт хийв. Мөн үе, үеийн удирдлага, алба хаагчдын танилцуулга, хувцас хэрэглэл, алдар гавьяаг дэлгэн үзүүлжээ.

Холбоотой мэдээ