Халамжийн хэлтсээс байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 12:31:51

Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс 25-аас дээш хүнтэй төрийн байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг заавал ажиллуулах ёстой гэсэн хөдөлмөрийн хуулийн дагуу Мөрөн сумын иргэн А.Бямбасүрэнг сан хөмрөг хариуцсан ажилтнаар авч түүнд итгэл өгч нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломжийг олгон бусад төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахыг уриалав.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Вьетнам- Монголын нийгэмлэгийн төлөөллүүдийг аймагтаа урьж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг ярилцаж туршлага солилцох гэнэ. Вьетнам улс нь хувь хүнийхээ хөгжил рүү төрийн бодлогоо чиглүүлдэг ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудалд түлхүү анхаарч тэдэнд тусгай ажлын байр бэлтгэн өгч жирийн хүнээс 1,5 дахин илүү цалин авдаг аж.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд