Гурвантэс сумын Гал түймэр унтраах ангид УАЗ-2206 автомашин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-13 11:14:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрээр тус аймгийн Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангид УАЗ-2206” загварын суудлын автомашиныг хүлээлгэн өгөв.

Автомашиныг сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр, Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаа, “Онгон шүтээн” ХХК-ийн захирал Д.Алтантуяа нар ангийн захирагч, ахлах дэслэгч Ц.Батбуянд гардуулан өгөв.

Энэхүү автомашиныг гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ашиглана.

 Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги нь Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан аж.

Холбоотой мэдээ