ХОМ бүртгэх эрх бүхий 300 албан хаагч сургалтад хамарч байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-12 11:38:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-аас энэ сарын 12-14-нийг хүртэл ХОМ бүртгэх эрх бүхий 300 албан тушаалтанд сургалт хийв. ХОМ хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж буй дээрх сургалтаар хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт болон хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөх аж. Түүнчлэн ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх Төрийн албаны тухай хууль болон бусад дагалдан гарч буй дүрэм, журам, тэдгээрийн зохицуулалт, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт, захиргааны акт, шийдвэр гаргахад практикт гарч буй нийтлэг зөрчлийн талаар Төрийн албаны зөвлөл болон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгчид мэдээлэл өгөх юм.

АТГ-аас энэ онд ХОМ өгөх 40 мянга орчим албан тушаалтны мэдүүлгийн хураангуйг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр ханган ажилласан бөгөөд ирэх онд нийт  ХОМ-ийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах аж.

Холбоотой мэдээ